Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд өрсөлдсөн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт эзэн орны бөх Чарлин Мэдисон Домингестэй барилдаж, өрсөлдөгчөө 7:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Г.Уртнасан эхний үед 1:0 барилдааныг тэргүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн гурван минутад оноогоо ахиулсаар, цаг дуусахаас 15 секундын өмнө сүүлийн хоёр оноог нэмж авснаар Францын бөхийг ялсан юм.
Б.ЭНХ