Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг П.Орхон эхний өрсөлдөгчөө 10:00 буюу оноогоор цэвэр яллаа.
Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн бөх Шилпи Шерантай хүч үзсэн юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хошой аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон Дараагийн тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссонтай өрсөлдөнө.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ