Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд сүүдрэвчтэй, суудлын машинтай болон гар дээрээс ил задгай худалдаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох, хуулийн хэрэгжилтийг хангуулан, арга хэмжээг авч ажиллах талаар холбогдох хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хамтран хяналт шалгалтын ажлыг явуулахыг үүрэг болголоо.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахмад Б.Найдансүрэн, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад Д.Энхтөр дүүргийн Замын цагдаагийн газрын ахмад Б.Алтандөш, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Г.Цэцэгдэлгэр, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Намуунзаяа нар оролцлоо.
Эх сурвалж: ЧД