БНХАУ-ын Оюуны өмчийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Оюуны өмчийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын Оюуны өмчийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хи Зимин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 08 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд манай улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд 08 сарын 22-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гантөмөр, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хи Зимин, тус газрын олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ван Сихаюн, Гадаад харилцааны газрын бүтээгдэхүүний загварын асуудал эрхэлсэн орлогч дарга Ян Ченгруй нар оролцов. Уулзалтаар хоёр орны оюуны өмчийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцох талаар санал солилцож, 2017-2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Юуны өмнө хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Манай хоёр орны оюуны өмчийн салбарын харилцаа 1990 оноос эхлэлтэй. 2005 онд БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хооронд оюуны өмчийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Үүний хүрээнд тодорхой олон ажлыг хийсэн. Тухайлбал, танай улсаас техникийн туслалцаа авч, ажилчдаа чадавхижуулах тал дээр хамтран ажилласаар ирсэн. Цаашид нь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.

Харин БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хи Зимин “Биднийг найрсгаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Манай Оюуны өмчийн газар одоогийн байдлаар дэлхийн 70 гаруй оронтой хамтран ажилладаг. Үүнээс Монгол Улс тэргүүн эгнээнд байх болно, бид өндөр ач холбогдол өгч ажиллана. Хоёр орны оюуны өмчийн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Бид ч бас Та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.

Талууд хоёр улсын Засгийн газар хооронд 2005 онд байгуулсан оюуны өмчийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг илүү боловсронгуй болгож, харилцан туршлага солилцож, Монгол Улсын Оюуны өмчийн газрын ажилчдыг БНХАУ-руу сургалтад хамруулж, чадавхжуулах, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж