Хаданд авиралтын УАШТ-ийг Төв аймагт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Хаданд авиралтын УАШТ-ийг Төв аймагт зохион байгуулна

Хаданд авиралтын УАШТ-ийг Төв аймагт зохион байгуулна

Өнгөрсөн долоо хоногт хаданд авиралтын спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болсон бол энэ сарын 26, 27-нд улсын аваргуудаа тодруулах гэж байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Борнуур суманд байрлах Дуган хаданд болно. 47 дахь удаагийн тэмцээнийг Олон улсын хэмжээний мастер Д.Чадраабал агсны нэрэмжит болгон зохион байгуулах юм.

Тэмцээн хурд, техник гэсэн хоёр төрлөөр болно.

Хурдны төрөл

  • Өсвөр нас (8-13 нас)
  • Залуучууд нас (14-19 нас)
  • Насанд хүрэгчид (20-35 нас)
  • Ахмад нас (36-аас дээш нас)

Техникийн төрөл

  • Залуучууд нас (14-19 нас)
  • Насанд хүрэгчид (20-35 нас)
  • Ахмад нас (36-аас дээш нас)

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж