“Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриаллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

“Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриаллаа

“Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриаллаа

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хамтарсан тоглолтыг хийхээр болсон юм. Уг тоглолтын талаар “Хурд” хамтлаг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Тоглолтод Монголын рок, попын үе үеийн хамтлаг дуучид оролцож шинэ уран бүтээл болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээ толилуулахад бэлэн болоод байна. Уг тоглолтыг дэмжин хамтдаа дуулан, хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриалсан байна.

Тоглолтын билет 10,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг ticket.mn сайтаар захиалах боломжтой юм байна. “Бид эх орондоо хайртай” тоглолт 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж