Өрхийн хэрэгцээндээ шаардлагатай цахилгаан барааг нэг дор төлбөрийн ачаалал авалгүйгээр зээлийн нөхцлөөр авах хэрэгтэй байна уу?
Томоохон үнийн дүнтэй зурагт, хөргөгч, угаалгын машин, плитка гээд өндөр үнийн дүнтэй барааг авахдаа арилжааны банкнуудаас гаргадаг Электрон барааны зээл эсвэл Хэрэглээний зээл үйлчилгээг авч болох юм. Энэ төрлийн зээлийн үйлчилгээ нь 2 сая хүртэл төгрөгийн үнэтэй бараа авахад урьдчилгаа шаарддаггүй давуу талтай.
Зээлийн үндсэн шаардлага нь
- Сүүлийн 6 сарын турш тогтмол орлоготой ажилласан
- 12 сар буюу түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагаа тогтвортой эрхэлсэн байх
- Мөн зээлийн түүхийг харна
Зээлийн хугацаа 36 сар хүртэл, зээлийн хүү 2.0 – 2.2% байдаг.
Цахилгаан барааны PC mall сүлжээ дэлгүүр нь Хаанбанк, Хасбанк, Голомт, Төрийн банк болон Капитал банктай лизингийн гэрээтэй ба манайхаас худалдан авахыг хүссэн дурын бүтээгдэхүүнээ эдгээр банкны Хэрэглээний зээлийн нөхцлөөр авах боломжтой.
Жишээ нь та 55 инчийн Haier 55U6600 4К нарийвчлалтай зурагтыг зээлээр авах бол урьдчилгаа төлбөр төлөлгүй, 3 жилийн хугацаанд сард ердөө 51,000₮ төлөөд авах боломжтой юм.
Мэдээж энэ дүн таны сарын орлого, зээлийн хугацаа, бусад зээлийн төлөх хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөх болно.
Та өөрийн авахыг хүссэн цахилгаан барааны зээлийн тооцоог энд хийж үзээрэй : Зээлийн тооцоолуур
Зөвхөн энэ сарыг дуустал PC mall-ийн бүх салбаруудаар Хурим найрын бэлэгтэй худалдаа явагдаж байна. Таны авсан зурагт, хөргөгч, угаалгын машин, плитка бүрт Tornado, Hybrid брэндийн тоос сорогч, гэрийн театр, хиншүү сорогч, уураар цэвэрлэгч гэх мэт том том бэлэгнүүд дагалдана. Боломжийг ашиглаад зурагтаа томруулаад, хөргөгчөө шинэчлээд бэлгээ аваарай.
Хэрэглэгч та өөрийн харилцдаг банкаараа дамжуулан зээлээр аваарай.
Хаанбанкны зээлийн нөхцөл: https://www.khanbank.com/mn/personal/product/77
Хасбанкны зээлийн нөхцөл: https://www.xacbank.mn/mn/250/personal-banking/loans/consumption/consumption-purchase-loan
Голомт банкны зээлийн нөхцөл: https://www.golomtbank.com/citizen/product/23?sel=73&m=6
Төрийн банкны зээлийн нөхцөл: https://www.statebank.mn/w/mn/m26
Капитал банкны зээлийн нөхцөл: https://capitalbank.mn
Мөн тэтгэврийн орлоготой хэрэглэгчдэд зориулсан Тэтгэврийн зээлийн нөхцөл банк бүрт байдаг тул зээлээр цахилгаан бараагаа авах боломжтой юм.
Холбоотой мэдээ