Шинэ цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ зогссон гэв

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Шинэ цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ зогссон гэв

Шинэ цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ зогссон гэв

Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс  нэмэгджээ. Ноос ноолуур угаах, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, машин угаалгын газар, архи болон спиртний зэрэг “Бохирдуулагч үйлдвэрүүд” нь урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усаа төвлөрсөн шугаманд нийлүүлснээс болж ачаалал нэмэгддэг аж.

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан болов ч журам нь одоог хүртэл гараагүйгээс дээрх бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй явсаар иржээ.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Энэ асуудал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч ажиллаж байгаа. Хуулийн журам нь Монгол Улс даяар хэрэгжих учраас ганцхан Төв цэвэрлэх байгууламжид өмчлүүлж хийлгэх журам биш юм. Энэ талаар байгаль орчны яамныхантай 10-аад удаа хуралдаж ажлын хэсэг байгуулаад явж байгаа. Журам маань энэ ондоо багтааж 11 дүгээр сар гэхэд батлагдчих болов уу гэж бодож байна” гэлээ.

Уг журманд машин угаалгын газар, арьс шир боловсруулах үйлдвэр зэрэг бохирдуулагч үйлдвэрүүдэд тавих шаардлагыг нарийвчлан зааж өгсөн байх аж.

Харин шинэ цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ байгуулах ажил зогсчээ. “Энэ талаар Үндэсний хөгжлийн газрын ажлын хэсэг албан ёсоор өнөөдөр танилцуулах байх” хэмээн ЗАА-н Инженер байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн ярилаа.

Үндэсний хөгжлийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр консерциумтай хэлэлцээрт орж концессын гэрээ байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосон. Тухайн хоёр консерциумтай хоёр удаа хэлэлцээр хийсэн ч аль аль нь концессын асуудал дээр боломжгүй болсноо илэрхийлсэн байна.

Энэ талаар Т.Хэрлэн “Концессын гэрээ байгуулах сүүлчийн хэлэлцүүлэг тариф дээр гацсан. Өнөөдрийн байгаа тарифын ихэнхийг төр нуруундаа үүрч яваа. Тэгэхээр нөгөө талаас хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө гэхээр бид бохир ус цэвэрлэснийхээ тарифыг өсгөнө гэсэн үг.  Үүнээс болж хэрэглэгчийн төлөх мөнгө нэмэгдэнэ.  Ийм  хүндрэл тулгараад байгаа учраас хэд хэдэн хэлэлцээр зөвшилцөлд хүрэлгүй зогссон” гэлээ.

Г.Түшиг

Гэрэл зургийг Э.Энхбат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж