Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орж байна. Энэ сарын 21-ний шөнө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум болон Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сумдад нойтон цас орж эхэлсэн гэсэн мэдээллийг Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өглөө.
Намрын сэрүүн өдрүүдэд зарим аймгуудад шөнөдөө агаарын температур хасах градуст хүрч хоножээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн уулархаг бүс нутгаар шөнөдөө -4 градус хүрч, хүйтэрсэн бол Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд шөнөдөө 0 хэм, Завхан аймгийн Отгон, Нөмрөг, Баянтэс сумдад шөнөдөө 1-2 градус хүйтэн хоносон байна. Мөн Баянхонгор аймгийн хойд хэсгээр Баянбулаг, Галуут сумдад шөнөдөө -3 градус хүрчээ.
А.Сүрэн