Монгол Улсын 69 иргэн гадаадад нас баржээ

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Монгол Улсын 69 иргэн гадаадад нас баржээ

Монгол Улсын 69 иргэн гадаадад нас баржээ

Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар буйг ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг онцлов. Тухайлбал, Гадаадын 19 улсад Монгол Улсын 309 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад 161 монгол иргэн ял эдэлж байна. Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 2017 оны эхний долоон сард гадаадын 28 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 14 иргэн, БНСУ-ын 4, ОХУ-ын 5, бусад улсын 5 иргэн байгаа юм.  Мөн  зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар гадаадын найм /ОХУ-1, БНХАУ-3, БНСУ-2, АНУ-1, БНКазУ-1/ иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдсон бол долоон улсын 24/ ОХУ-3, БНХАУ-11, Украйн-2, Малайз-4, Сингапур-1, Румын-1, Бангладеш-1, БНСУ-1 / иргэн ял эдэлж байна.  Харин гадаадын 46 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны дотор БНХАУ-ын 22, БНСУ-ын 5, ОХУ-ын 7, АНУ-ын 5,  Вьетнам, Турк, Словак, Франц, Филиппин, Нигери, Беларус улсын  тус бүр нэг иргэн байна.

2017 он гарсаар Монгол Улсын 69 иргэн гадаадын 18 улсад нас баржээ. Тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, зарим тохиолдолд Иргэдэд туслах сангаас дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр ажиллажээ.

Шинээр дөрвөн улстай визгүй зорчих хэлэлцээр хийж байна

Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг есөн улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцэд 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.  Он гарсаар нийт 32 /БНХАУ-27, Швед-1, Хонгконг-1, БНСУ-2, БНТУ-1 /иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ, Швед, Хонгконг, БНСУ, БНТУ-ын Хууль зүйн яаманд хүргүүлсэн гэнэ.

Монгол Улсын энгийн гадаад паспорттай иргэд 19 улсад визгүй, албан, дипломат паспорттай иргэд 29 улсад визгүй зорчдог. Шинээр Аргентин, Эквадор, Чили, Уругвай улсуудтай визгүй зорчих хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг ГХЯ-ны Консулын газраас онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж