-Төмөр зам барих ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-аас гадна ямар компаниуд гүйцэтгэхээр болсон бэ?
-Төмөр зам барих ажлыг гүйцэтгэх нэг л компанийг зарласан. Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК төмөр зам барих эрхтэй ч, хөрөнгийн асуудал нь тодорхойгүй л байна. Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 283 тоот тогтоолоор “МТЗ” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон. Тиймээс төмөр замын суурь бүтэц барих геологи, геодезийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил хийж эхлээд байна. Харин шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдэх үүрэг өгсөн. Төмөр зам барих ажлыг гүйцэтгэх өөр компани тодроогүй л байна. Учир нь тодрох цаг хугацаа нь болоогүй байгаа юм.
-Шаардлагатай хөрөнгө гаргах ажлын бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?
-Засгийн газраас Төрийн өмчийн хороонд энэ асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Харин Хөгжлийн банкны санхүүжилтийн асуудал өөрөө тодорхойгүй байгаа учир шаардлагатай хөрөнгийг одоо болтол шийдээгүй.
-Монголын төмөр зам компаниас өөр ямар компани төмөр зам барих ажилд оролцох вэ?
-Одоогоор ямар компани төмөр зам барих ажилд оролцохыг хэлж чадахгүй ч Тавантолгойн тендерт ялах компани л төмөр зам барих ажилд оролцох магадлал өндөр байгаа. Ялсан компани нь шаардлагатай хөрөнгийг өөрсдөөсөө гаргаж, төмөр зам барих шаардлагыг хангасан байх ёстой.
"Улс төрийн тойм" сонин