БНСУ-ын Жусоны их сургуулийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, БГД-ийн Эрүүл мэндийн төв, БГД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг сахих үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хийж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн асарч сувилах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үүднээс эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж буй юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон эцэг эхчүүдэд зориулсан асаргаа сувилгааны талаархи сургалт нь энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ