Есдүгээр сард 13 цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Есдүгээр сард 13 цэцэрлэг ашиглалтад орно

Есдүгээр сард 13 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.08.23/ хуралдаж зарим нэг асуудлаар хэлэлцэж, холбогдох удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Энэ үеэр Нийслэлийн боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, засварын ажлын явцын талаар танилцууллаа.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн 13 цэцэрлэг, таван ерөнхий боловсролын сургууль ашиглалтад орно гэж албаныхан хэлж байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ жил ашиглалтад орох хуваарьтай 13 цэцэрлэг байсан. Энэ цэцэрлэгүүд бүгд ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн хувьд гүйцэтгэгч компанийн санхүүтэй холбоотойгоор ажил удааширсан байгаа. Уг цэцэрлэгийг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулна гэж бичгээр баталгаа гаргаж өгчхөөд байгаа. Энэ жил 51 сургууль, цэцэрлэг дээр улсын, нийслэлийн, орон нутгийн төсвөөр 2.6 орчим тэрбум төгрөгийн засварын ажил хийгдэж байгаа. Засварын ажлын нийт гүйцэтгэл нь өнгөрсөн даваа гаригийн байдлаар 70 хувьтай явж байна” гэв.

Мөн энэ жил ашиглалтад орох 10 сургуулийн тав нь есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орно. Үлдсэн таван сургууль нь 10 дугаар сарын дундуур гэхэд бэлэн болох юм байна. Харин он дамжиж яригдаж байгаа зургаан сургуулийн тендер гомдлын дагуу маргаантай учир удаашралтай байгаа юм байна.

Хурлын төгсгөлд удааширсан ажлуудыг яаравчилж, тендертэй холбоотой маргаануудыг шийдвэрлэх үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж