Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой өнөөдөр уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал нөгөө талаас ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко, ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Ю болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн талаар ярилцсанаас гадна, хотын нийтийн тээврийг шинэчлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор бэлдсэн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг хуваалцаж, ЕСБХБ хотын нэн тэргүүний хэрэгцээг санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх төслийг яаравчлуулж, зарим төслийн судалгаатай дахин танилцахаа онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж