“Мэргэнд буусан чоно”-ыг тайзнаа амилуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

“Мэргэнд буусан чоно”-ыг тайзнаа амилуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүннү гүрний 2220 жилйин ойд зориулан “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжгийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид сар шинийн өмнөхөн толилуулаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Уг бүжгэн жүжгийн зохиолыг Ц.Түмэнбаяр, хөгжмийн зохиолыг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичжээ. “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжиг нь загалмайтны тооллын өмнөх 209 онд Монголын анхны төр улс Хүннү гүрнийг байгуулж байсан Модунь Шань Юуйгийн тухай өгүүлэх юм. Тус чуулгын уран бүтээлчдийн толилуулах “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжиг нь модерн буюу ардын бүжгийг орчин үеийн хэв маягт оруулан хийсэн анхны бүтээл юм.

    Дашрамд сонирхуулахад, Хүннү гүрэн нэгэн цагтаа Солонгосын нутгаас Хятадын умардад орших Тиан  шань уул хүртэл газар нутгийг эзэлж байсан түүхтэй.

    Д.Долгор

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж