Х.Баттулга В.Путин нар уулзана

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Х.Баттулга В.Путин нар уулзана

Х.Баттулга В.Путин нар уулзана

Гадаад харилцааны яам /ГХЯ/ ээлжит “Мэдээллийн цаг”-аа өнөөдөр /2017.08.23/ хийж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийнэ.  Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн III чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцох юм байна. Энэ үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр талын уулзалт хийнэ. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох аж. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох зарим улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзалт хийж, Монгол, Оросын бизнес уулзалтыг нээх арга хэмжээнд оролцох гэнэ. Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо буйг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах ач холбогдолтой.  

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-руу 2018 онд айлчлахаар төлөвлөж буйг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн мэдээлэв. Урд хөршид хийх айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг жилд зургаан тэрбумаар хэмжигддэг худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, төмөр замын ачаа тээвэрлэлтийн асуудлыг хөндөн ярих аж.

БНХАУ оюутны визний мэдүүлэг авах өдрөө сунгажээ

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаараа 30 хоногоос дээш хугацаагаар суралцах хүсэлтэй монгол оюутнууд сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна хонон өнжин дугаарлан зогсож буй.  Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн даваа гаригаас /2017.08.21/ эхлэн оюутны виз мэдүүлгийн материал хүлээн авах ажлын өдрөө таван болгож сунгажээ.  Өмнө нь зөвхөн 1,2,3 дахь өдрүүдэд визний мэдүүлгийн материал хүлээн авдаг байсан бол 4,5 өдөр ч авч эхэлсэн байна. Мөн өдөрт 60 хүний визний материал авдаг байснаа 100 болгож нэмэгдүүлжээ. Одоогоор тус элчин сайдын яамд 500 монгол оюутан виз авахаар хандсан гэв. Урд хөршид нийт 7000 орчим монгол оюутан суралцдаг. Тэдгээрийн 30-40 хувь нь өөрсдийн зардлаар үлдсэн нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр боловсрол эзэмшдэг тухай  ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж