МАН-ын хувьсгалыг "шинэков"-ууд хийх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

МАН-ын хувьсгалыг "шинэков"-ууд хийх үү?

МАН-ын хувьсгалыг "шинэков"-ууд хийх үү?

Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үйлдэж, МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан байна. Уг бичгээ өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих гэсэн боловч М.Энхболд дарга эрүүл мэндийн шалтгаанаар хилийн чанадыг зорьсон тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барив.

Үндсэн хуульд зааснаар Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороог долоо хоногийн дотор зарлах, УИХ-ын чуулганыг 14 хоногийн дотор хуралдуулах заалттай гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэв.

Өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах бичигт Ардчилсан нам, МАХН, бие даагч гарын үсэг зураагүй. Зөвхөн МАН-ын 30 гишүүн зурсан байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Батзориг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумьяабазар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Л.Энхболд  нарын гишүүд гарын үсэг зуржээ. Тэдний 21 нь шинэ гишүүн. Тэгэхээр МАН-д шинэковуудын хувьсгал эхэлжээ гэлтэй. Мөн УИХ-ын дараах бялуу хуваарилалтаас хоцорсон гоморхогчиод, гомдогсод ч гарын үсгээ зуржээ.Олонхын бүлгийн  30 дээр АН-ынбүлгийн 9, дээр нь С.Жавхлан, О.Баасанхүү хоёрыг нэмбэл, Ж.Эрдэнэбатын засаг оршин тогтноход хэцүү болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж