Азийн парламентчдын форум болов

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Азийн парламентчдын форум болов

Азийн парламентчдын форум болов

БНСВУ-ын Хочимин хотноо 2017 оны 8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион зохион байгуулагдсан “Хүн амын хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форум”-д /www.afppd.org/ Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Форумыг Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форум (ХАХАПАФ), Япон Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар, АСЕАН болон Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны Институт (АЭЗСИ), Японы Олон улсын солилцооны төвийн насжилтыг дэмжих газар (ЯОУСТ), Японы гадаад худалдааны байгууллага (ЯГХБ) хамтран зохион байгуулж, Азийн 20 гаруй орны парламентийн гишүүд,  эрдэмтэд, судлаачид, төрийн болон мэргэжлийн байгууллагын 120 гаруй төлөөлөгч оролцов.

Тус форумыг Япон Улсын парламентийн Зөвлөхүүдийн танхимын гишүүн, Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форум (ХАХАПАФ)-ын дарга Кэйзо Такэми хуралдааныг даргалж,  “Хүн амын насжилтын асуудлаар Ази тивд авч хэрэгжүүлэх бодлого, арга замуудын тухай”, “Урт хугацааны халамж үйлчилгээг дэмжихэд нийгмийн тогтолцооны гүйцэтгэх үүрэг”, “Халамжийн ажилтнуудын чадавх, улс дамнасан үйл ажиллагааг дэмжихэд бүс нутгийн оролцоо”, “Бүс нутгийн болоод салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлаар бодлогын хэлэлцүүлэг болон шийдвэр гаргах үйл явцыг цааш урагшлуулах арга замыг эрэлхийлэх нь” сэдвүүдээр тус тус хэлэлцүүлэг явагдав.

Мөн форумын үеэр Хүн ам, хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форумын “Идэвхтэй Насжилтын Байнгын Хороо”-ны 2 дугаар хуралдаан болов. Хуралдаанд Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форумын Гүйцэтгэх захирал Мика Марумото “Хүн ам, хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форумын нарийн бичгийн дарга нарын газрын тайлан”-нг танилцуулав.

Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форум (ХАХАПАФ)-аас санал болгосон арга хэмжээ, АПЕК-ийн гишүүн орнуудын хууль тогтоогчдоос оруулсан асуудлын талаарх нээлттэй хэлэлцүүлэг, шинжээчдийн илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Монгол Улсын УИХ-ын гишүүн А.Ундраа уг хуралдаанд илтгэл тавьж оролцов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж