Оддын дайн: Сүүлчийн жедай кино ирэх 12 дугаар сарын 14-нд нээлтээ хийнэ. Тэгвэл өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард зураг авалтын талбай дээр хунтайж Уильям болон Харри нар очжээ. Энэ үеэр сэтгүүлчид ах дүү хунтайж ямар зорилгоор киноны зураг авалт дээр ирснийг найруулагчдаас асуухад тэд хариулахаас татгалзсан юм. Харин киноны шинэ анги гаргахаас дөрвөн сарын өмнө “Флинна” дүрийг бүтээж буй жүжигчин Жон Бойег киноны бүх нууцыг дэлгэв.
Тэрбээр BBC Radio 4 өгсөн ярилцлагадаа, ах дүү хунтайж эзэн хааны тулаанчдын дүрд тоглосон гэв. Гэхдээ киноны төгсгөлийн монтажны үеэр тэдний тоглосон хэсгийн хасаж магадгүй гэв.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ