Бокс: ДАШТ эхлэхэд 2 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Бокс: ДАШТ эхлэхэд 2 хоног үлдлээ

Америкийн “Aftermath Entertainment”-ийн захирал Андре Ромелль Янг буюу Dr. Dre авьяаслаг рэппер төдийгүй амжилттай яваа бизнесмен гэнэ.

Наймдугаар сарын сүүлийн өдрүүд спорт сонирхогчид, ялангуяа бөх, боксын төрлийг шимтэн үзэх дуртай Монголын үзэгчдэд завгүй өнгөрөх бололтой. Учир нь өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа бол хоёрхон хоногийн дараа бокс, түүний дараа жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болох гэж байна.

  • Чөлөөт бөхийн ДАШТ: Франц, Парис хот. Наймдугаар сарын 22-26
  • Сонирхогчдын боксын ДАШТ: Герман, Ханбург хот. Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 2
  •  Жүдо бөхийн ДАШТ: Унгар, Будапешт хот. Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3

Боксын дэлхийн аваргад Гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин оролцоно. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлсөн юм.

Манай боксчид тэмцээнээс нилээд хэд хоногийн өмнө Герман улсыг зорьж, 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдсан.  Герман, Монголын боксчдын хамтарсан бэлтгэл наймдугаар сарын 20-нд дуусч, одоо дэлхийн аваргын рингэнд гарах тулаанаа хүлээж байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж