АНУ-ын пуужинд Сирийн 19 хүүхэд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын пуужинд Сирийн 19 хүүхэд амь үрэгджээ

АНУ-ын пуужинд Сирийн 19 хүүхэд амь үрэгджээ

Сирийн Ракка хотноо даваа гаригт АНУ-ын агаарын цохилтод 19 хүүхэд, 12 эмэгтэй хүн амь үрэгдсэнийг хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Сирийн хүний эрхийг ажиглах байгууллагаас мэдээлснээр “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилтод 42 хүн амь үрэгдсэн байна.

АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвсэл энгийн иргэд амь үрэгдэх эрсдэлийг багасгахад анхаарч байгаа гэх боловч Ракка хотын нэг дүүрэгт гэхэд 32 хүн амь үрэгджээ.

АНУ-ын сөнөөгч онгоцнууд Сирийн сөрөг хүчний Ардчилсан хүчний эвслийг дэмжин өнгөрсөн зургадугаар сараас хойш Исламын улс халифатын нийслэлээ тунхагласан Ракка хотноо агаараас цохилт өгч байгаа юм. Ракка хотноо наймдугаар сарын 14-өөс хойш АНУ болон эвслийн агаарын цохилтод 167 хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж