Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр зодоглох бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр зодоглох бөхчүүд

МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал болж байна.

Францын нийслэл Парист хотноо өчигдөр сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, эхний өдөр сонгомолын бөхчүүд дэвжээнд гарсан билээ.

 

Өнөөдөр тэмцээн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж байна.

 

Насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жинд өрсөлдөх Монголын бөхчүүд дараах байдлаар сугалаа татсан билээ. Урьдчилсан болон дагах барилдаан өнөөдөр Монголын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

 

Өнөөдөр буюу Дэлхийн аваргын эхний өдөр ОУХМ Э.Даваачимэг, А.Батцэцэг, П.Орхон, Г.Уртнасан нар дэвжээнд гарна.
 


Өнөөдөр барилдах бөхчүүд хэрхэн сугалаа татав
 

 

55 кг: Э.Даваачимэг

 

Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг аргалбал Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана.

 

 


 

58 кг: А.Батцэцэг

 

Залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал энэ жилийн Европын аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олувафунмилао нарын ялсан нь хүлээж байна. Түүний хэсэгт Киргизстаны Айсулуу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами гээд амаргүй өрсөлдөгчид багтжээ.

 

 


 

63 кг: П.Орхон

 

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон эхлээд Энэтхэгийн Шилпи Шерантай хүч үзнэ. Түүнийг аргалчихвал Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ. П.Орхон тун боломжийн сугалаа татсан бөгөөд түүний хэсэгт Болгарын Тайбе Юсейн, Японы Юкако Кавай нарын шилдгүүд байна.


 

75 кг: Г.Уртнасан

 

Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт эзэн орны Чарлин Мэдисон Домингестэй барилдахаар болсон байна. Түүний хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй ихэнх шилдгүүд багтжээ.

 


 

Наймдугаар сарын 24-нд

 

  • Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор

 

Наймдугаар сарын 25-нд

 

  • Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо

 

Наймдугаар сарын 26-нд

 

  • Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдана.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж