Клинтоны охин Трампын хүүг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Клинтоны охин Трампын хүүг өмөөрөв

Клинтоны охин Трампын хүүг өмөөрөв

Хиллари болон Билл Клинтон нарын охин Челси Клинтон Дональд Трампын хүү Бэрронийг өмөөрчээ. Учир нь, сэтгүүлчид Бэррон Трампыг олон нийтийн өмнө хэт чөлөөт хувцастай гарч ирсэн гэж шүүмжилсэн юм.

Трампын гэр бүл нисэх онгоцноос бууж ирэх үед ноён Трамп албан ёсны хувцастай, хатагтай Мелания 2000 ам.доллараас дээш үнэ бүхий Delpozo брэндийн даашинзтай байхад, 11 настай Бэррон хүү акулын зурагтай футболк болон шорттой байсан нь сэтгүүлчдийн шүүмжлэлд өртжээ.

Тэд “Трампын хүүд албан ёсны зэрэг дэв байхгүй ч тэр олон нийтийн өмнө гарч ирэхдээ албан ёсны хувцас өмсөх ёстой” гэсэн юм.

Сэтгүүлчдийн энэ шүүмжлэлийг Челси Клинтон эсэргүүцэж, Бэрронд хүүхдээрээ байх боломжийг нь олгох ёстой гэсэн юм.

Тэрбээр “Сэтгүүлчид 11 настай Бэррон хүүг тайван орхих хэрэгтэй. Бэррон Трамп энгийн хүүхэд байх эрхтэй. Хүүхдийг хамгаална гэдэг бол түүнд хохирол учруулах зүйлсийг эсэргүүцэх явдал юм” гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж