Герман: Сонгуульд хэдийг цацах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Герман: Сонгуульд хэдийг цацах вэ?

Герман: Сонгуульд хэдийг цацах вэ?

Ангела Меркелийн сонгуулийн кампанийн төсөв түүний гол өрсөлдөгч Германы Социал демократ намын тэргүүн Мартин Шульцийнхаас  хамаагүй их. Focus сонинд өгүүлснээр, христийн ардчилагчдын ХАХ/ХНХ эвсэл сонгуульд 30  сая евро зарахаар төлөвлөжээ.

Ангела  Меркелийн тэргүүлдэг Христийн-ардчилсан холбоо (ХАХ) сонгуулийн зардлаа 20 сая евро гэж зарлажээ. Христийн-нийгмийн холбоо (ХНХ) одоогоор хэдий хэмжээний мөнгө гаргахаа зарлаагүй байгаа. Тус нам 2013 онд есөн сая еврог сонгуульд зориулж байснаасаа явч багагүй  гэж Focus өгүүлжээ.

Мартин Шульцийн Германы Социал-демократ нам (ГСДН) согуульд 24 сая евро зарцуулах гэж байна. “Зүүнтний намууд” (Die Linke) сонгуульд 6,5 сая евро төсөвлөөд байна. ‘Холбоо-90/ногоонтнууд’ эвсэл 5,5 сая евро гаргахад бэлэн гэнэ. ‘Чөлөөт ардчилсан нам ‘ (ЧАН) сонгуулийн төсвөө таван сая еврогоор хийсэн байна. Баруунтны популист, европын холбооны эсрэг санаа бодолтой ‘Германы Альтернатив нам’ өөрийн сонгуулийн төсвөө нэрлэхээс татгалзжээ.

Германы бундестагийн сонгууль энэ оны  есдүгээр сарын 24-нд явагдана. Германчуудын дунд явуулсан сүүлийн санал асуулгаар ХАХ/ХНХ эвслийн чансаа 39 хувьтай байна. Социал демократуудын төлөө сонгогчдын 23 хувь санал өгч магадгүй. ‘Зүүнтний намууд’, ‘Холбоо-90/ногоонтнууд’, ЧАН, ‘Германы Альтернатив нам’ тус бүр нь 7-8 хувийн санал авах магадлалтай байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж