ЗГ-ыг огцруулах бичиг өргөн барина

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

ЗГ-ыг огцруулах бичиг өргөн барина

ЗГ-ыг огцруулах бичиг өргөн барина

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд өнөөдөр /2017.08.23/ 11.00 цагт  УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах хүсэлт өргөн барих юм байна. УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулсан бөгөөд дараагийн сайд нарын ч нэр тодорсон гэх албан бус мэдээлэл байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл байна.

МАН-ын зарим гишүүд намын удирдлагад болон Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн шүүмжлэлийг хэвлэлээр ярьж байсан юм. Мөн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай хамтарч ажиллаж чадахгүй хэмээн өнгөрсөн баасан гаригт өргөдлөө өгөөд байгаа юм.

Ш.ОЧ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж