Оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй

Оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй

Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Жил бүрийн намар оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх эсэх асуудал хөндөгддөг. Тэгвэл энэ жилийн хувьд оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх үү гэсэн болгоомжлол оюутнуудын дунд бий. Энэ талаар БСШУСЯ-аас тодруулахад “Шинэ сайд томилогдож ирснийхээ дараах эхний шийдвэрүүдийн нэг нь энэ жил төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх” шийдвэр гаргасан юм байна. Үүний дагуу төрийн өмчийн бүх их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг ч их, дээд сургуулиудын удирдлагууд баримталж байгаа юм байна.

Мөн хувийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ч мөн нэмэгдэхгүй гэдгийг Монголын их, дээд сургуулиудын консерциумаас мэдэгдэж байна. Тэгэхээр энэ жил жил төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж