Москвагийн Вашингтонтой харилцах шинэ тактик

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Москвагийн Вашингтонтой харилцах шинэ тактик

Москвагийн Вашингтонтой харилцах шинэ тактик

АНУ болон ОХУ-ын хооронд дипломат маргаан гүнзгийрч, иргэдийн амьдралд нөлөөлж эхэллээ. АНУ нь наймдугаар сарын 23-аас эхлэн ОХУ-ын иргэдээс визний мэдүүлэг авахаа зогсоосон байна. АНУ нь ОХУ-ын иргэдийн визний мэдүүлгийг есдүгээр сарын 1-ээс дахин авах боловч  зөвхөн Москва дахь Элчин сайдын яаманд авахаа зарласан байна. Өмнө нь визний мэдүүлгийг ОХУ-ын Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток хотноо орших АНУ-ын Консулын газрууд болон Москва хотноо хүлээн авдаг байв. Визний мэдүүлэг авах журамд өөрчлөлт оруулсан нь “ОХУ-ын иргэдийг засгийн газрынх нь эсрэг өдөөн турхирсан үйлдэл” хэмээн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

Визний мэдүүлэг хүлээн авах журам өөрчлөлт оруулсан нь жуулчдад төдийгүй бизнес эрхлэгчид, оюутан сурагчдад хүртэл хамаатай болохыг ОХУ-ын аялал зуучлалын бизнес эрхлэгчдийн холбооноос мэдэгджээ.

Аялал зуучлалын операторуудын мэдэгдсэнээр АНУ-ын визний шинэ журам нь ялангуяа ОХУ-ын Алс Дорнодын иргэдэд  хүндрэл учруулах гэнэ. ОХУ-аас АНУ-руу аялсан иргэдийн 40 орчим хувийг хязгаар нутгийн иргэд бүрдүүлдэг аж. Визний журмаас шалтгаалан аяллын компаниуд иргэдийг визний мэдүүлгээ 3-4 сарын өмнө өгөхийг сануулсан байна.

Москва нь ОХУ дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог 455-д хүргэж багасгасантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар консулын газартаа визний мэдүүлэг авахгүй хэмээн элчин сайдын яамнаас мэдэгджээ. Үүнээс өмнө долдугаар сарын 28-нд Москва нь ОХУ дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог 755-аар багасгах шийдвэр гаргасан билээ. Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ирэх есдүгээр сарын 1 гэхэд ОХУ дахь АНУ-ын 755 дипломат нутаг буцах ёстой юм. Путины шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “санхүү хэмнэж өгсөнд” талархал илэрхийлсэн боловч визний мэдүүлэгтээ өөрчлөлт оруулсан нь хариу барьсан үйлдэл болов. АНУ-аас ОХУ-ын эсрэг шинэ эдийн засаг хориг тавьсны эсрэг Владимир Путин дээрх арга хэмжээ авчээ.

АНУ-д суух ОХУ-ын элчин сайд солигдов

АНУ-тай харилцаа муудсаар байгаа энэ үед ОХУ нь Вашингтонд суух элчин сайдыг өөрчилжээ. АНУ-д суух шинэ элчин сайдаар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Анатолий Антонов томилогджээ. Тэрбээр наймдугаар сарын 21-нд сайдын албан  үүргээсээ чөлөөлөгдсөн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д суух элчин сайд Сергей Кислякийг эргүүлэн татаж, оронд нь гадаад хэргийн орлогч сайдыг томилсон нь Вашингтонтой харилцах тактикаа өөрчилж байгаатай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.

Анатолий Антонов нь 1955 онд төрсөн бөгөөд Москвагийн олон улсын харилцааны институтийг 1978 онд төрсөн аж. Тэрбээр 2004-2011 оны хооронд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, зэвсэглэлийн асуудал хариуцсан газрын даргаар, 2011-2016 онд Батлан хамгаалахын орлогч сайдаар ажиллаж байгаад 2016 оны арванхоёрдугаар сард Гадаад хэргийн орлогч сайдаар томилогдсон байв.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж