Цахимаар бүртгүүлээгүй бол сугалаанд оролцохгүй | News.MN

Цахимаар бүртгүүлээгүй бол сугалаанд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Цахимаар бүртгүүлээгүй бол сугалаанд оролцохгүй

Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад ердөө нэг өдрийн хугацаа үлдээд байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Тиймээс эцэг, эхчүүддээ зориулан нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга О.Чинзоригоос тодруулсан мэдээллийг хүргэе.

  • Нийслэлийн хэмжээнд хоёр настай, энэ жил шинээр цэцэрлэгт элсэх 39 мянга орчим хүүхэд бий. Одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийслэлийн хэмжээнд 21341 хүүхэд бүртгүүлээд байна.

  • Цахим бүртгэлийн системийн “Бүртгэл” цэсэнд хандаж, хүүхдийн регистрийн дугаарыг оруулан хайх товч дарснаар таны хүүхдийн хувийн мэдээлэл болон орж болох цэцэрлэгийн жагсаалт гарч ирнэ. Холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн баталгаажуулснаар таны хүүхэд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.

  • Эцэг, эхчүүд хуучин амьдарч байсан хорооны бүртгэлийн ажилтан дээр очиж, хүүхдээ хамт шилжүүлэн хасалтыг хийлгэх шаардлагатай. Ингэснээр одоо амьдарч байгаа хаяг дээр бүртгүүлнэ. Хэрэв та хүүхдээ хуучин хаяг дээрх цэцэрлэгт бүртгүүлсэн бол одоо амьдарч байгаа дүүргийн боловсролын хэлтсийн утсаар холбогдон хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлж, хаягаа шалгуулан шинэ хаягаараа цэцэрлэгт бүртгүүлээрэй.

  • Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас санамсаргүй түүврийн аргаар программ бичих кодыг баталгаажуулахаар Тагнуулын ерөнхий газар өгчихсөн байгаа. Уг санамсаргүй түүврийн аргаар сугалааг зохион байгуулахад ямар нэгэн хүний оролцоо байхгүй гэдгийг албаныхан хэллээ.

  • Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг дээр 197 хоёр настай хүүхэд бүртгүүлээд байна. Гэтэл тухайн цэцэрлэг 160 хүүхдийг элсүүлж авна. Тиймээс нийт бүртгүүлсэн 197 хоёр настай хүүхдүүдийн дунд сугалааг зохион байгуулж, 160 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно гэсэн үг.

  • Энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч элсэлтийг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгт элсэхээр сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээлэл нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулах болно.

  • Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд таны хүүхэд тухайн цэцэрлэгт “хамрагдсан”, “хамрагдаагүй” гэсэн мессеж ирэх юм байна. Тухайн цэцэрлэгийн гадна цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг бүртгүүлсэн кодоор нь нийтэд ил танилцуулах гэнэ.

  • Багахангай дүүргийн цэцэрлэгт хамгийн бага буюу хоёр настай 45 хүүхэд авахаас 37 хүүхэд бүртгүүлээд байгаа ажээ.

  • Харин Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу хоёр настай 5328 хүүхэд бүртгүүлснээс 2037 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх гэнэ.

  • Хамгийн их хүүхэд бүртгүүлсэн 80 дугаар цэцэрлэгт 360 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 70 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх юм байна.

  • Цэцэрлэгийн цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn сайт ашиглалтад орсноос хойш 95 мянга гаруй хандалттай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hi 2017-08-23 103.9.90.130

niisleliin surguuliud deer 20k hun oochirolson bol bas l hetsuu blaa gants ch gsn tom asuudlaa shiidlee gej bodoj bn
toon medeenuud il bolson bn tsaashid hurteemjiig saijruulah shaardlagatai bn

Avatar

Зочин 2017-08-23 159.203.178.29

хүний хийсэн ажлыг шүүмжлэх амархан зарим нэг хүмүүс шууд л шүүмжлэх юмаа өмнө нь хэн гэдэг хүн хэзээ ингэж цахимаар бүртгэсэн юмбэ Энэ хорвоогийн хамгийн амархан ажил бол өөрөө юуч хийхгүй байж юм хийж байгаа хүнийг шүүмжлээл сууж байх юм

Avatar

Зочин 2017-08-23 188.166.28.195

бүртгүүлчлээ баярлалаа

Avatar

Зочин 2017-08-23 183.81.171.150

Терийн засаг захиргаа гээд буртгэлийн байгууллага байхад эдний хийж байгаа ажил илуудэл юолж юайна Дараа нь хэл ам хэруулийн л эх уусгуур болно доо харж л байгаарай

Avatar

Зочин 2017-08-23

тэгээд тэр төрийн захиргаа бүртгэлийн байгууллага чинь яагаад олон жил хүмүүсийг Бүртгэл гэдэг нэрийн доор цэцэрлэгийн гадаа хонуулдаг байсан юмбэ Бүхэл бүтэн бүртгэлийн байгууллага энэ олон жил юу хийж байсын битгий ингэж хүний хийсэн ажлыг үгүйсгэж гутааж бай чамд хэрэггүй ч чамаас бусдад нь бол маш чухал ажил юмшүү

Avatar

Зочин 2017-08-23

Энэ хотод ганц ажил хийж байгаа хүн нь хотын дарга л юм даа Зөв ажил байсан шүү

Avatar

Зочин 2017-08-23 188.213.171.174

дөнгөж сая бүртгүүлчлээ Ажил гэж манаргаж явсаар байгаад бүртгүүлэхээ мартчихажээ ёстой сайхан амархан болжээ баярлалаа

Avatar

Зочин 2017-08-23 139.59.42.43

сайн байна уу Цэцэрлэгт хүүхэд бүртгүүлэхч амархан болжээ Та бүхэнд баярлалаа Манай хүүхэд сургуульд энэ жил орж байгаа юмаа цаашдаа сургуулиудыг ингээд цахимаар бүртгэдэг болгоод өгч болохуу Сургуульд бүртгүүлнэ гэдэг бас үнэн хэцүү ажил байнаа гайгүй сургуульд оруулах гэхээр бөөн авлига мөнгө нэхсэн хүмүүс байх юмаа Баярлалаа

Avatar

Зочин 2017-08-23 46.101.148.195

одоо ч шинэ үеийн мэдлэгтэй залуус гарч ирээд бүх юмыг амар хялбар болгоод өгч байнаа Иргэд бид нар утасаа сайжруулаал интэрнеттэй байхад л бүх ажил бүтдэг болж байгаан байна

Avatar

Зочин 2017-08-23

Олон хүн гадаа хонуулхаас сэргийлсэн сайн ажил болсон шүү одоо сугалаагаа зөв шударга явуулаарай амжилт хүсье

Avatar

Зочин 2017-08-23 149.202.174.60

олон хүний ажлыг хөнгөвчилсөн маш зөв ажил болсон шүү Бүртгүүлнэ гэж алаан болдог байж билээ та бүхэнд амжилт хүсье

Avatar

Зочин 2017-08-23 158.69.94.42

хүмүүсээ амжиж бүртгүүлээрэй Урд нь гадаа хонож очёрлож бүртгүүлдэг байхад хүмүүс их идэвхитэй байсан одоо бүртгүүлэхэд амархан болсон чинь хүмүүсийн идэвхи жоохон буураад байх шиг байна Манай хүүхдийн цэцэрлэг дээр сугалаа бараг болохооргүй болж байх шиг бн шдэ Ангиуд нь дүүрээгүй байна

Avatar

Зочин 2017-08-23 103.9.90.130

Зарим хүмүүс энэ зөвхөн бүртгэл гэдгийг ойлгоочоо Урд нь бүртгүүлэх гэж гадаа хонодог байсан шдэ одоо бол утаснаасаа л бүртгүүлээд болоо

Avatar

Ganaa 2017-08-23 202.9.43.8

Chin bitgii ard tumnii huuhdeer toglood tiim yum bol tah gj tsahim burtgel yavuulj bgaa Odoo bolohoor oron toonoosoo garsa Huuhduudiin dund sugalaa ntr gj soliohoo boli Ajilaa medehgui muu HURGAN gargantsar ve

Avatar

Зочин 2017-08-23 158.69.94.42

энэ зөвхөн бүртгэл гэдгийг ойлгохгүй байгаа юмуу тэгээд яахын түрүүлж бүртгүүлсэн нь ороод үлдсэн нь орохгүй байх юмуу

Avatar

Зочин 2017-08-23 149.202.174.60

чи лав хүүхэдгүй хүн байхаа эсвэл зүгээр л хүн шүүмжлэх донтой байх Хүүхдээ бүртгүүлэх гэж бөөн юм болдог байсаныг мэддэггүй бололтой ажлын хажуугаар заавал хүн гуйж очёрлуулна шөнө ээлжээр манаж хонох гээд маш их жирэгдэлтэй ажил байсаныг энэ хүн ингээд хялбар болгоод шийдээд өгч байна шдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж