60 тэрбумын бичлэг эвлүүлэг МӨН, БИШ

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

VS

60 тэрбумын бичлэг эвлүүлэг МӨН, БИШ

УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд гурван ч  сонгууль дамжин яригдсан 60 тэрбумын бичлэг өнөөдрийн улс төр, нийгмийн гол дуулиан, анхаарал татсан асуудал болоод байгаа. Бичлэгийн талаар Ц.Сандуй “Одоогоос хоёр жилийн өмнө намын стратеги ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна” хэмээн хэвлэлүүдэд тайлбарлаж байсан удаатай. Гэвч, үүний дараа Г.Доржзодовын дэлгэж тавьсан тэрхүү бичлэгийг эвлүүлэг байна гэж МАН-ын удирдлагууд мэдэгдсэн юм.  Нэг жилийн өмнө эвлүүлэг хэмээн бүгдээрээ эсэргүүцэж байсан бол өнөөдөр МАН-ынхан эвлүүлэг мөн, биш  хэмээн талцаж, дотоодын зөрчилөө ч нууж хааж чадахаа хэдийнэ больсон.

Энэ асуудлаар хэвлэлүүдэд МАН-ынхан ямар тайлбар өгснийг хүргэе. Жаран тэрбум ба Д.Хаярхярваа VS Ц.Нямдорж нар.

 

 

 

Т.Номин

Ц.Нямдорж
УИХ-ын гишүүн

Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлыг тусгайлан хэлэлцээгүй. Зарим гишүүдийн зүгээс 60 тэрбумтай холбоотой асуудал газар авч байна гэж хэлж байсан. Ц.Сандуй сонгуулийн өмнө энд тэнд янз бүрийн сургалт, семинар болсон энд тэнд яригдаж байсан зүйлүүдийг эвлүүлсэн эвлүүлэг байсан гэдэг санааг хэлсэн. 60 тэрбум эвлүүлэг мөн биш гэж маргаад нэг хэсэг нь хамгаалаад нөгөө хэсэг нь өмгөөлөөд маргаж, мэтгэлцсэн зүйл болоогүй. 60 тэрбумыг улаан хамгаалагчид гээд сошиалд нэг юм харагдаж л байна лээ. Одоо ч яахав дээ нийгэмд таалагдаж л байвал үнэн худал нь хамаагүй сенсаац дэгдээж өөртөө оноо нэмдэг хэсэг бүлэг бий болсон. Ийм хүмүүс нь бол цэвэр ариун шударга үнэний туйл, нөгөө хэлүүлж хэмлүүлж байгаа нь бол Монголд байх ёсгүй луйварчин, хулгайч, шударга ёсыг уландаа гишгэгчид болж байгаа л даа .Өнгөрөгч баасан гаригт намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сандуй хүлээн зөвшөөрлөө. 60 тэрбумыг би эвлүүлэг гэж ярьж байсандаа хүлцэл өчье” гээд яриад зогсож байгааг харсан. Гайхсан. Манай залуусын араншин, төлөвшлийг хараад арай л биш болж дээ гээд бодож сууна. 60 тэрбумтай холбогдсон асуудлаар өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад дүгнэлтээ гаргасан. Одоо ч мөн шалгаж байгаа юм билээ. Түүнээс биш 60 тэрбумын асуудалд холбогдсон хүмүүсийг өмгөөлж хаацайлаад байгаа юм алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн

60 тэрбумын асуудал УИХ-ын сонгуулийн үеэр сөхөгдсөн. Манайхан тэр үед гурав хоног комд орсон. Хэн ч юу ч ярьж чадаагүй. Би М.Энхболдод “Ц.Сандуйгаа явуул” гэж хэлсэн. Ийм алхам хийхгүй бол огт болохгүй гэж. Ингээд яриад сууж байтал Ц.Сандуй орж ирсэн. Тэр үед “чи одоо яв” гэж Ц.Сандуйд нүүрэн дээр нь шууд хэлсэн. Гэтэл ялуулсан ч үгүй, явсан ч үгүй. Сонгуульд олон суудал аваад, Ц.Сандуйг дарга болгочихлоо. Дахиад сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асуудал сэдэрлээ. Ард түмэн дургүйцэхэд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлсэн гэж хүн болгон ярьж байгаа шүү дээ. Би дахиад Ц.Сандуйг өргөдөл өг гэж Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэцгээж байна лээ. Наадах чинь эвлүүлэг биш. Би шулуухан байя. А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжсэн. Үүний дараа М.Энхболд дарга дээр орж, танилцуулсан. Гурван хүний асуудал байгаа. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг. Тэрнээс М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх вэ. Одоо болно.

Тэр ярьсан мөнгөө авсан эсэхийг би мэдэхгүй. Ингэж ярьсныхаа төлөө зайлах ёстой шүү дээ. Улс төрийн наад захын асуудал. Би тэр бичлэгийг саяхан сонссон. Бүр дотор муухайрмаар зүйл ярьсан байх юм. Тэр А.Ганбаатар нь галзуу ч юм уу, согтуу ч юм уу. Ямар янзын этгээд вэ. Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

Эх сурвалж: 25 дугаар суваг телевиз

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж