Универсиад 2017: Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Универсиад 2017: Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд өнгөрсөн даваа гаригт орон нутагт ажиллахаар явсан талаарх мэдээлэл “Өнөөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаар нийтлэгджээ.

Тайванийн Тайпей хотноо үргэлжилж буй Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын шигшээ багийн 14 жүдоч өрсөлдөж байгаа.

Наймдугаар сарын 20-нд эхэлсэн жүдо бөхийн тэмцээний эхний медальтан өнөөдөр (2017.08.22) тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг жинд барилдсан, ОУХМ Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртэв. Манай тамирчин 2015 оны Универсиад наадмын аварга, 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Рио-2016 олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын шилдэг жүдоч Ан Баулд вазари үнэлгээгээр ялагдал хүлээлээ.

2015 оны Кванжугийн Универсиад наадмаас Гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Үүнээс өмнө 1999 онд Испанийн Малльоркад болсон 20 дахь удаагийн Универсиад наадмаас Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар анхлан алтан медаль хүртэж байжээ. Мөн 2007 оны Тайландын Банкокт болсон 24 дэх удаагийн Универсиад наадмаас Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медальтай эх орондоо ирж байв.

Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 20-24-нд үргэлжилнэ.

Жүдочдын дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, МУБИС-ийн багш, ОУХМ О.Болд-Эрдэнэ нар ажиллаж байна.


Универсиад наадамд оролцож буй жүдочид

Эрэгтэй:

60 кг: Б.Мягмардорж /ШШГЕГ-ын ‘Сүлд’ спорт хороо/

66 кг: Б.Эрхэмбаяр /’Увс нуур’ дэвжээ/

73 кг: С.Баяртүвшин /’Увс нуур’ дэвжээ/

81 кг: Д.Гаажадамба /’Женко’ клуб/

90 кг: Э.Мөнхжаргал /ШШГЕГ-ын ‘Сүлд’ спорт хороо/

+100 кг: Б.Сугаржаргал /’Женко’ клуб/

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний ‘Алдар’ спорт хороо/

52 кг: Г.Ганцэцэг /ХХЕГ-ын ‘Хилчин’ спорт хороо/

57 кг: Ц.Хулан /ХХЕГ-ын ‘Хилчин’ спорт хороо/

63 кг: Б.Баасанжаргал /ХХЕГ-ын ‘Хилчин’ спорт хороо/

70 кг: М.Даваасүрэн /’Боржин төв’ дэвжээ/

+78 кг: Э.Гандиймаа /ХХЕГ-ын ‘Хилчин’ спорт хороо/

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж