II Елизавета 1953 онд титэмлэгджээ. Тус орны түүхэнд түүн шиг удаа хаан байсан хүн үгүй.
Хатан хаан Елизавета хаан ширээ залгамжлагч жонон Чарльзад хаан ширээгээ суллаж өгөхгүй гэж Британийн The Sunday Times сонин хатан хаанд ойр эх сурвалжаас авсан мэдээнийхээ дагуу өгүүлжээ.
Британийн сонинууд өмнө нь хатан хаан 95 нас хүрээд 2021 онд хаан ширээгээ өөрийн том хүү Чарльзад шилжүүлнэ гэж бичиж байлаа. Гэвч сонины сүүлийн мэдээгээр, хатан хаан засгаа шилжүүлэх хүсэлгүй, эрүүл мэнд нь саад болтол нь хааны албаа гүйцэтгэх гэнэ. Хатан хаан гүнж байхдаа 21 насныхаа ойгоор түүний амьдрал нь “Богино эсвэл урт байснаас үл хамааран та бүхэндээ (ард түмэндээ) зүтгэхэд өөрийгөө зориулна“ гэж хэлж байсныг хэвлэл санан дурсчээ.
II Елизавета 1953 онд титмээ зүүсэн бөгөөд Английн түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суугаа хүн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР