Тогтоол устай хэсэгт хурдаа хасаарай

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Тогтоол устай хэсэгт хурдаа хасаарай

Тогтоол устай хэсэгт хурдаа хасаарай

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хандан Замын цагдаагийн албанаас бороо ус ихтэй үед хурдаа тохируулж явахыг санууллаа. Өөрөө машин унаагүй үедээ тогтоол усанд будагдах дургүй хэрнээ зам дагуу зогсож буй хүмүүсийг огтхон ч боддоггүй аминчхан үзлээ гээхийг мөн анхааруулж байна. Улаанбаатар хотод ус тогтдоггүй зам бараг үгүй. Энхэл донхол, өө сэвтэй зам их байдгийн дээр зам дээр ус зайлуулагч байршуулдаггүйгээс явган зорчигчид бохир усаар цацуулж, будуулах нь энгийн үзэгдэл болсон.

Чухам тиймээс Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, ус тогтсон замд хурдаа хасч, хүмүүсийг хүндэлж оролцохыг сануулж байна.

Д.Цэц

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж