Онц их хурлыг зохион байгуулахад 120 сая төгрөг шаардлагатай гэнэ. Харин Ц.Шинэбаяр энэхүү зардлаас шууд “нэрээ татаж”, ийм хэмжээний мөнгийг хувиасаа гаргаж чадахгүй гэдгээ яаран мэдэгджээ. Тэгэхээр Ц.Шинэбаярын цэргүүд ухаанаа уралдуулж 120 сая төгрөгийн “IPO” босгох болж байна. IPO босгоно гэдэг нь нэр хүндээрээ дэнчин тавьж хөрөнгө босгохыг хэлдэг. Тэд ингэж чадах болов уу.
Яг энэ үед “аврагчийн хувцас” агсан нигүүлсэнгүй дүр эсгэсэн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гэнэт гарч ирж хэвлэлийн хурал хийлгэн өмөөрч байгаагаа мэдэгдсэн. Булганаас сонгогдсон энэ эрхэм булган сүүлтэй байж араас нь Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар намын Удирдах зөвлөлдөө захиа бичив. Монголын улстөрчид захианаас л болж эвгүйтдэгийг мартсан тэд үүнийгээ ардчилсан үйл ажиллагаатай намын доторх эрүүл үзэгдэл гэж үзсэн юм. Харамсалтай нь намын шинэ батлахаа гардангуутаа генсекийнхээ уурыг барж хөөгдөх шахжээ. Үүнийг хараад МАХН-ын Түр штабынхан дансандаа хоосон ч сэтгэлдээ баяртай сууна. Магадгүй Ардын намын дарга, генсек хоёр улам их уурлаад өөрсдийг нь бүдэгхэн дэмжиж суугаа тэр бүлэглэлийг намаасаа хөөчих ч юм билүү. Тэгвэл Онц их хурал хийх мөнгө овоороод л ороод ирнэ. Э.Мөнх-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарыг хэн ядуу гэх юм бэ. Тэр тав нийлээд нам байгуулна гэж байхгүй. Дараагийн парламентад бие дааж оролцоод арай л барахгүй. Арга буюу МАХН-д хүч нэмэх нь гарцаагүй биз дээ.
Бараг бүтэн зууны турш Монголыг эзэгнэж, оюун санааг угаасан Ардын намын эсэргүүцээд гарсан МАХН-ын Түр штабыг сонгогчид тэгтлээ буруутгахгүй байгаа. Харин ч Ардын намаас салан тусгаарлагч болж чадсан эр зоригийг нь үнэлээд байгаа болохоор “сарьсан багваахай” болохгүйн тулд элсэхээс өөр зам бий гэж үү. Тэгэхээр У.Хүрэлсүх хийгээд Ардын намын Удирдах зөвлөлийн улам их “уурлаж” эсэргүү гишүүд буюу шинэ үеийн “Элснийхэн”-ийг хөөвөл МАХН-ын Түр штабт ашигтайгаар эргэж, Онц их хурлаа хийх мөнгөтэй болох гээд байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин