Y-PEER үндэсний чуулган нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Y-PEER үндэсний чуулган нээлтээ хийлээ

Y-PEER үндэсний чуулган нээлтээ хийлээ

Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ ‘Y PEER’ чуулган өнөөдөр Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын “Хараацай театрт” нээлтээ хийлээ.

Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар Оюутолгой ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор, Залуучуудын хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.

Уг чуулганы зорилго Өсвөр үе залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, Y-PEER сүлжээний клубуудын сургагч багш нар харилцан туршлага хуваалцах, чадваржуулах цаашдын үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Чуулганд 11 аймаг, 4 дүүргийн 100 гаруй үе тэнгийн сургагч багш нар оролцож, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаар, судалгаа шинжилгээнд тулгуурлан хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах юм байна.

Дашрамд дурдахад Монголын Гэр бүл сайн сайхны нийгэмлэг нь 2013 оноос 2017 онд “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд “Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ /Y PEER/ -ний зохицуулагч байгууллагаар ажиллаж байна. Тус сүлжээ нь НҮБ-ын Хүн амын сан, Y-PEER олон улсын сүлжээ болон Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 25 салбар клуб, 1350 гаруй үе тэнгийн сургагч, 250 гаруй үе тэнгийн сургагч багш, 10 үндэсний сургагч багш, олон улсын мастер 6 сургагч нарыг үндэсний хэмжээнд бэлтгэсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул болоод залуучуудын хөгжлийн төвийн салбарынхан оролцсон юм.
Уг чуулган энэ сарын 25-ныг хүртэл “Залуусын хүч төсөөллөөс илүү” уриатай зохион байгуулагдана.

Эх сурвалж: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж