Эрүүл мэндийн сайдын Япон улсад хийх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Япон улсад суралцаж мэргэжил дээшлүүлсэн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан санал солилцов. Энэ удаагийн уулзалтанд ЭХЭМҮТ, Улсын Нэгдүгээр эмнэлэг, Улсын Гуравдугаар эмнэлэг , ХӨСҮТ зэрэг байгууллагуудад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Эх сурвалж: ЭМЯ