Ким Чен Ун хоёр Солонгосын хил дээр очжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун хоёр Солонгосын хил дээр очжээ

Ким Чен Ун хоёр Солонгосын хил дээр очжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ наймдугаар сарын эхээр хоёр Солонгосын хилийн ойролцоох цэргийн анги дээр айлчилсан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын хилээс нэг км зайтай байрлах цэргийн анги дээр очсон байна. Ким Чен Уны түгээмэл бус энэ үйлдлийг Сөүлийн албаныхан шинэ цэргийн өдөөн хатгалга байж магадгүй хэмээн хардаж байна.

АНУ нь Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтаа даваа гаригт эхлүүлснээс хойш хойгийн байдал түгшүүртэй байгаа юм. Армийн сургуулилтад оролцож буй АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн тоог нууцалж байна.

Эх сурвалж: Tass news agency

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж