Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг-2” Увс аймагт ажиллав.
Ажлын хэсэг тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, гангийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож үүрэг чиглэл өглөө.
Увс аймгийн хувьд нийт нутгийн 42,1 орчим хувь нь маш муу, 28,6 орчим хувь нь гандуу, 31,6 хувь нь гантай байгаагаас бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгааг ажлын хэсэгт танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан байгаль, цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх, аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ