Нар хиртэлтийн үеэр Америкчууд юу хийв?

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Нар хиртэлтийн үеэр Америкчууд юу хийв?

Нар хиртэлтийн үеэр Америкчууд юу хийв?

АНУ-д өчигдөр өдөр нар бүтэн хиртлээ. 99 жилийн дараа тохиож буй энэхүү нарны бүтэн хиртэлт нь АНУ-ын 16 мужид ажиглагдсан бөгөөд ердөө хоёрхон минут үргэлжилжээ.

Нар хиртэлтийг ойролцоогоор 87 сая хүн ажигласан гэв. Challenger, Gray & Christmas компанийн эдийн засагчдын тооцоолсноор, энэ үеэр АНУ-ын зарим нэг компани ойролцоогоор 700 сая ам.долларын алдагдалд орсон гэв. Учир нь тэдгээр компанийн ажилчид нар хиртэлтийг харах гэж ажлын байраа орхин явсан байгаа юм.

Гэхдээ, зарим нэг сэргэлэн америкчууд нар хиртэлтийг ашиглан бяцхан бизнес хийгээд амжжээ. Мөн АНУ-ын зарим хотуудад нар хиртэлтийг ашиглан жуулчдад зориулсан тусгай акц зохион байгууллаа. Тухайлбал, Миссури мужийн Сент-Жозеф нисэх онгоцны буудалд тусгай телескоп байршуулан жуулчдад нар хиртэлтийг харах боломжийг олгов. Мөн энэ үеэр тусгай одон орон судлаачид урин, нар хиртэлтийг тухай яриулсан байна. Нар хиртэлтийг харах гэсэн хүмүүс нисэх онгоцны буудлыг зорьж, улмаар машины зогсоолд нь үнэ хаялцуулж, өндөр үнэ хэлсэн нь машинаа байршуулж байв. Учир нь, нисэх онгоцны буудлын зогсоол 5000 автомашинд зориулагдсан байжээ.

Мөн нар хиртэлт маш сайн харагдаж буй хотуудын зочид буудлын үнэ энэ үеэр нэмэгджээ. Жишээлбэл, дундаж зэрэглэлийн зочид буудлын нэг шөнийн үнэ 500 ам.долларт хүрсэн байна. Үүнээс гадна, жуулчдад зориулсан нар хиртэлтийн зурагтай футболк, аяга зэрэг дурсгалын бэлгийг ойролцоогоор 10 ам.доллараар борлуулж байв.

Харин Alaska Airlines компани тусгай урилгатай хүмүүст зориулан онгоцны нислэг зохион байгуулжээ. Тус компанийн онгоц Портленд хотоос Орегон муж хүртэл нисэх ажээ. Энэ онгоцонд суусан зорчигчид 103 секундийн туршилт харанхуйд ниссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж