НҮБ-ын хараат бус экспертүүд Аюулгүйн Зөвлөлд мэдээлэхдээ сүүлийн зургаан сард Хойд Солонгосоос Сири рүү хоёр удаа тээвэрлэлт хийх оролдлого гарсныг саатуулжээ. 37 хуудас баримт бичигт Хойд Солонгос, Сирийн хооронд химийн зэвсэг, баллистик пуужин, бусад зэр зэвсгийг тээвэрлэсэн эсэхийг мөрдөн шалгасан тухайгаа танилцуулсан байна.
Түүнчлэн НҮБ-ын эскпертүүд өнгөрсөн хоёрдугаар сард Малайзад мэдрэлд нөлөөлөх химийн зэвсгээр хордон амь үрэгдсэн Хойд Солонгосын удирдагчийн ах Кимийн хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
НҮБ 2006 онд Хойд Солонгосын баллистик пуужин, химийн зэвсгийн эсрэг хориг тавьсан боловч Пхеньян туршилтаа үргэлжлүүлсээр байна. Харин Сири нь АНУ болон ОХУ-ын зуучлалаар 2013 онд химийн зэвсгийг устгах олон улсын конвенцид нэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА