Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд багачуудад онлайн хичээл заадаг жишгийг дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тогтоосон. Тэгвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил хичээл заах эсэхийг хүмүүс сонирхож байгаа юм.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр эзгүй байна” гэсэн хариу өглөө. Тэгэхээр Ерөнхийлөгч онлайнаар хичээл заахгүй юм байна.
Д.ЦЭЦ