Италид газар хөдлөлтөд нэг хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Италид газар хөдлөлтөд нэг хүн амь үрэгджээ

Италид газар хөдлөлтөд нэг хүн амь үрэгджээ

Италийн Искья аралд 4.0 магнитудын газар хөдөлснөөс нэг хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтөд олон байшин барилга нурсан байна. Италийн геофизик, галт уул судлалын үндэсний институт газар хөдлөлтийн хүчийг 4.0 магнитуд гэж хэмжсэн бол Европын агентлаг 4.3 магнитуд гэж мэдээлжээ.

Тус арал нь жуулчдын ихээр зорчдог газар аж. Оршин суугчид болон жуулчдыг аюулгүй газарт хүргэхээр нисдэг тэрэг болон гатлага завиар зөөвөрлөсөн байна.

Энэ газар хөдлөлт өмнө нь Аматрис хотод 300 хүн амь үрэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн нэг жилийн ойн өмнөхөн болсноороо анхаарал татаж байна.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж