Эрүүл мэндийн яам, Монголын Эрэгтэйчүүдийн Нийгэмлэг, Эрүүл Идэвхтэй Амьдрал Клубээс “Эв нэгдэл гэгээрэл” уриан дор энэ сарын 18-20-ны хооронд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Төр хурахын амралтад, гарах гарц, асуудлаа тэглэсэн бодит туршлага, санаа бодлоо солилцох чуулга уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Хэнтий, Төв, Булган, Дундговь, Улаанбаатар хот мөн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх Өөртөө туслах бүлгийн 40 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцсон байна.
Эх сурвалж: ЭМЯ