Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Францын нийслэл Парис хотноо эхэлж байна.
Дэлхийн шилдгүүдийн өрсөлдөх тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхлэх бөгөөд чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 23-нд буюу Монголын цагаар маргааш (2017.08.22) 16:00 цагт эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаанаар эхлэх юм.
Маргааш ОУХМ Э.Даваачимэг, А.Батцэцэг, П.Орхон, Г.Уртнасан, 24-нд Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар дэвжээнд гарна.
Харин эрэгтэйчүүдийн хувьд наймдугаар сарын 25-нд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо, 26-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдах хуваарьтай байгаа билээ.
ДАШТ-ий хуваарь
Наймдугаар сарын 23
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан
Наймдугаар сарын 24
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 60 кг, 69 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан
Наймдугаар сарын 25
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 86 кг, 125 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан
Наймдугаар сарын 26
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг, 70 кг, 74 кг, 97 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан
03:30 Хаалтын ажиллагаа
Б.ЭНХ