Монгол Улсын 144700 иргэн гадаадад байдаг. Үүнээс 36 мянган Монгол иргэн нь БНСУ-д сурч, хөдөлмөрлөж байна. БНСУ-аас Монголчуудад олгох визний нөхцөлөө хэсэг хугацаанд хөнгөвчилсөн. Ингэснээр тус улсыг зорих хөдөлгөөн нэмэгдэж, Солонгост харлах, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногт БНСУ-д ажиллаж амьдарч буй хоёр Монгол иргэн архи ууж, нэгийгээ хутгалаад, амь насыг нь хохироожээ.
Энэ талын мэдээллийг нууцлахыг Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхэн нь хүссэн байна.
Гэсэн ч Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар сэжигтэн талийгаач хоёр санамсаргүй тааралдаж, сэжигтний гэрт очжээ. Ингээд архи ууж байхдаа маргалдан нэгийгээ хөнөөсөн байж болзошгүй гэжээ.
Т.НОМИН