“Байгалийн инээмсэглэл” нэртэй уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Байгалийн инээмсэглэл” нэртэй уралдаан зарлалаа

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан нийтэд экологийн мэдлэг олгох, байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, бодлогыг зөвөөр сурталчлан таниулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Байгалийн инээмсэглэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна. Уралдааныг энэ сарын 5-наас зарласан бөгөөд ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж.

Сэдвийн хувьд ой, ойн нөөц, ойн менежмент, усны зөв хэрэглээ, усны менежмент, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хөндөж болох гэнэ.
    
Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд ирүүлсэн бүтээлээс шилдэг нэвтрүүлгийн бүтээл гурвыг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөг, шилдэг нийтлэлийг мөн сэдэв бүрээр гурвыг шалгаруулж, тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулах бол радиогийн шилдэг бүтээл нэгийг шалгаруулж, 500 мянган төгрөг олгох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж