Вашингтон оросуудад хатуурхаж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

Вашингтон оросуудад хатуурхаж эхлэв үү?

Вашингтон оросуудад хатуурхаж эхлэв үү?

ОХУ-ын иргэд АНУ-руу зорчихоор бол заавал Москва явах шаардлагатай болжээ. Учир нь АНУ нь ОХУ дахь  Консулын гурван газарт визний мэдүүлэг авахаа зогсоож, зөвхөн Москва дахь Элчин сайдын яаманд авч байхаар болсон байна. Визний мэдүүлэг авах журамд өөрчлөлт оруулсан нь ОХУ-ын иргэдийг засгийн газрынх нь эсрэг өдөөн турхирсан үйлдэл хэмээн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

Москва нь ОХУ дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог 455-д хүргэж багасгасантай холбогдуулан наймдугаар сарын 23-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар консулын газартаа визний мэдүүлэг авахгүй хэмээн элчин сайдын яамнаас мэдэгджээ. Үүнээс өмнө Москва нь ОХУ дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог 755-аар багасгах шийдвэр гаргасан билээ.

АНУ нь ОХУ-ын Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток хотноо консулын газартай аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж