О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчид хандав

Хуучирсан мэдээ: 2017.08.22-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчид хандав

О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчид хандав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.08.21/ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүллээ. УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль зүйн боломжтой байдаг байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дараах дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүнд:

Нэгдүгээрт, Улсаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах.

Хоёрдугаарт, Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах.

Гуравдугаарт, Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах.

Дөрөвдүгээрт, Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж