Испанийн цагдаа нар Барселоны халдлагын гол сэжигтэн Ёонэс Абояакоуб гэгчийг буудан хөнөөжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Барселон хотноо бүхээгт автомашинаар хүмүүсийг дайрч, 13 хүний амийг хөнөөн 100 гаруй хүнийг гэмтээсэн халдлагад түүнийг сэжиглэж байсан аж. Түүнийг Барселоны баруун хэсэгт муу усны хоолой цэвэрлэх ажил хийж байхад нь хүмүүсийн мэдээллээр олсон байна. Цагдаа нарыг очиход тэрбээр биедээ хуурамч тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байсан бөгөөд Аллах Акбар хэмээн хашхирч байгаад буудуулжээ. Сэжигтнийг баривчлахаар 20 гаруй цагдаагийн автомашин, нисдэг тэрэг очсон байна.
Марокко гаралтай Ёонэс Абояакоубын ар гэрийнхэн түүнийг Эс Сатти гэх исламын шашны номлогчийн ятгалгад орсон хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Эс Сатти гэгчийг цагдаа нар баривчилжээ. Түүнийг 2004 онд Мадрид хотын гал тэрэгний буудалд бөмбөг тэсэлж 194 хүний амийг хөнөөсөн халдлагад холбоотой гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА