Орхон аймагт энэ сарын 16-ны өдөр өсвөр насны хоёр охин есөн давхар байшингаас үсэрч, амиа хорлохыг завдсан. Тэдэнд яаралтай тусламж үзүүлж, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд оруулсан боловч нэг нь наймдугаар сарын 17-ны өдөр нас барсан байна. Ослын үеэр амьд үлдсэн 15 настай охин нь хагалгаанд орсноос хойш ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригт нас баржээ.
Талийгаач охид үеэлүүд байсан бөгөөд нэг сургуульд суралцдаг байж. Охид яагаад амиа хорлох болсон нь тодорхойгүй байна. Гэвч ар гэрийн асуудалтай байсан, хоёулаа нэг хүүд сайн болсноос үүдэн амиа хорлохыг завдсан гэсэн таамаг байгаа юм.
Т.ОД
Холбоотой мэдээ