АНУ-ын дунд сургуулийн 14 настай сурагч Роберт Нэй Bubble Ball тоглоомыг зохиосон юм. Харин энэ тоглоом Арр Store онлайн дэлгүүрийн төлбөргүй тоглоомын жагсаалтыг тэргүүлсэн тухай РИА Новости мэдээллээ. Bubble Ball тоглоом 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд анх Арр Store онлайнд бүртгэгдсэн бөгөөд эхний хоёр долоо хоногт сая оролцогч тоглосон бол нэгдүгээр сарын 13-нд оролцогчдын тоо рекорд эвдэж, 400 мянга болжээ.
Bubble Ball тоглоом нь одоогоор хамгийн залуу зохиогч бүтээсэн тоглоомоор бүртгэгдээд байгаа юм. Харин Нэй өөрийн амжилтад нэг их гайхахгүй байгаа бөгөөд тоглоомын дараагийн үе болон хавсралтыг зохиох төлөвлөгөөтэй байгаа хэмээн ярьжээ.
Н.Тунгалаг.